728 x 90

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 261 кг-ыг шахаж, дээд амжилт тогтоожээ

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 261 кг-ыг шахаж, дээд амжилт тогтоожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд энэ амралтын өдрүүдээр болж байна. Тэмцээний -120 кг-ын жинд паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 261 кг-ыг амжилттай шахснаар тус жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Уг нь тэр 107 кг-д оролцдог ч энэ удаад жин өгсөн өрсөлдөхдөө алтан медаль, дээд амжилтаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын наадамд оролцох болзлоо хангасан юм.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Таны нэр * 66.181.180.202
    10 сарын өмнө

    Мундаг залуу байна өшөө ихамжилт гаргаарай

Шинэ мэдээ