728 x 90

"ATOX Esports" дэлхийн аваргын урьдчилсан шатанд оролцох эрхээ авчээ

"ATOX Esports" дэлхийн аваргын урьдчилсан шатанд оролцох эрхээ авчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц "PGL Major Copenhagen 2024" гуравдугаар сарын 17-31-ний хооронд Данийн нийслэлд болно. Тус тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох хоёр багийг тодруулах Asia-Pacific RMR-ын хоёр дахь эрхийг Монголын "ATOX Esports" баг авлаа. 1,250,000 ам.долларын шагналын сантай мажор тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох учиртай. Шилдэг 24-ийн хоёр нь Ази тивийн баг байх юм. Ази тивийг төлөөлөх хоёр багийг тодруулах урьдчилсан шатны тэмцээн буюу "PGL Major Copenhagen 2024: Asia-Pacific RMR" хоёрдугаар сарын 26-28-ны хооронд Хятадын Шанхай хотод болно.

Энэхүү урьдчилсан шатанд Номхон далайн 1, Хятадын 2, Зүүн Азийн 2, Ойрх Дорнодын 2 болон Зүүн Өмнөд Азийн 1 буюу нийт 8 баг өрсөлдөнө. Монгол Улсын хувьд Япон, Хонконг, Солонгос, Оросын Зүүн хязгаарын хамт Зүүн Азийн бүсэд харьяалагдсан.

Тэгвэл Зүүн Азийн бүсээс Asia-Pacific RMR-т оролцох хоёр багийг тодруулах хаалттай сонгон шалгаруулалт дуусаж хоёр дахь эрхийг "ATOX Esports" авлаа. Тэд эрхийн төлөөх финалд нутаг нэгт "The Huns Esports" багийг 2-0 (Mirage 13-7, Inferno 13-11) харьцаагаар хожсон юм.

Урьдчилсан шатны эхний эрхийг Монголын "TheMongolz" баг дээд хүснэгтийн финалд "Atox Esports" багийг 2-0 (Inferno 16-14, Overpass 13-9) харьцаагаар хожиж эрхээ авав.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ