Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум чиглэлийн замын 10 дахь километрт "К.фильтер" болон "Т.Аллион" маркийн машин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол 2024.01.22-ны 18.30 цагт гарчээ. Уг ослын улмаас нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Жолооч та замын нөхцөл байдалд хурдыг тохируулж, гүйцэж түрүүлэх болон саадыг тойрон гарах үйлдлийг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд хийхийг сэрэмжлүүлж байна.