728 x 90

"Тамгагүй төр" жүжгийн дууг дуучин С.Тэнгэр дуулав

"Тамгагүй төр" жүжгийн дууг дуучин С.Тэнгэр дуулав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Яруу найрагч, зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа  найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан.

Уг жүжгийг ирэх арваннэгдүгээр сард "Монгол хаан" нэртэйгээр Английн театрын төв "West End"-д тоглох хувилбараар нь Улсын драмын эрдмийн театр тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний өдрүүдэд дахин тоглож буй. Жүжгийн дууг Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэр дуулжээ.

Энэхүү жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулах юм. “Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ