728 x 90

Л.Оюун-Эрдэнэ: Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй. Бусад бүх юм надад хамаагүй гэж "Ерөнхийлөгч асан Ц.Элбогдорж Х.Баттулгад хэлсэн

Л.Оюун-Эрдэнэ: Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй. Бусад бүх юм надад хамаагүй гэж "Ерөнхийлөгч асан Ц.Элбогдорж Х.Баттулгад хэлсэн
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгээс...

Өчигдөр орой түүний  ярилцлага цацагдаж эхлэв. Энэ ярилцлагын  үеэр хэлсэн ноцтой зүйл нь 


“Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй. Бусад бүх юм надад хамаагүй гэж "Ерөнхийлөгч асан Ц.Элбогдорж Х.Баттулга Ерөнхийлөгчтэй тамга солилцохдоо хэлсэн байдаг. Х.Баттулга Ерөнхийлөгч асан бас үнэнийг хэлэх байх хэмээсэн нь олны анхаарлыг татав. Тэрбээр хэлэхдээ  "Ерөнхий сайд болоод Т.Чимгээтэй гуравдугаар сарын 8-ны өдөр очиж уулзаж байсан. Гурван жилийн өмнө гэсэн үг. Хэрвээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр С.Зоригийг алаагүй бол яагаад тэднийг гурван шатны шүүхээр алсан гэж үзэв гэдэг өөрөө маш том хэмжээний логик бөгөөд хүний эрхийн асуудал. Хэний захиалгаар, хэнд ашигтай учраас энэ хоёр хүнийг алсан гэж хуулийн байгууллагууд бүхэлдээ үзсэн бэ. Нэр төрийг нь яаж сэргээх юм, дахин ийм асуудал гаргахгүйн тулд яах ёстой юм бэ гэдэг чинь ардчилсан Монгол улсад бодох ёстой л асуудал. С.Зоригийн хэргийг хаахын тулд яагаад ийм зохиомол хэрэг үүсгэсэн юм бэ гэдэг дээр Б.Хурц болон зарим прокурор үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт итгэдэг. Гэхдээ би тэднийг буруутгадаггүй. Мэдлээ, гүйцэтгэе гэдэг хүмүүс"


 гэж хэлсэн юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ