Говь-Алтай аймгийн Төгрөг сумын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд хоорондоо муудалцаж, нарийн 800-гийн буугаар нэгнийгээ буудаж, амь насыг нь хөнөөжээ. Уг хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус аймгийн ЦГ-аас шалтгаан нөхцөлийн тогтоохоор ажиллаж байна. Буудсан гэх хүүхэд нь 17 настай, буудуулж амиа алдсан хүүхэд нь 15 настай байсан гэх урьдчилсан мэдээлэл байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр "Сургуулийн сурагчид архидан согтуурч, бүлэглэн зодоон үүсгэж, улмаар нэгнээ буудан хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Тус хэрэг 22 цагийн орчимд сумын төвд гарсан бөгөөд хүүхдүүд муудалцах үед 12 дугаар ангийн сурагч гэрээсээ ангийн буу авчран, нэг хүүхдийг буудан хөнөөж, дахин нэг хүүхдийг гэмтээсэ. Мөн зарим хүүхдийг хутгаар гэмтээсэн байна. Буудуулсан сурагч газар дээрээ нас барсан бол нөгөө хүүхэд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.Тус аймгийн цагдаагийн газраас энэ хэрэгт холбогдуулан хоёр хүүхдийг шалгаж байна" гэв.