Монголын "The Hu" хамтлаг 2024 оны эхний тоглолтоо Австрали улсаас эхлэх гэж байна. Тэд ирэх гуравдугаар сарын 21, 23, 24-ний өдөр болох "Knotfest Australia" фестивалиар аялан тоглолтоо эхлүүлнэ. "The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтжээ.