Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид газар эзэмшүүлсэн гэх асуудал ил болж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болоод байгаа юм. Тус хэрэгт нэр холбогдсон гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогджээ.
Прокурорын байгууллагаас Өмнөговь аймгийн Засаг дарга асан Х.Нэхийт, Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Энхжаргал, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд ирүүлсэн байна. Уг саналыг хэлэлцэх хурал өнөөдөр 13:30 цагаас СБД, БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.
0 сэтгэгдэлтэй