728 x 90

МУГТ Э.Цэндбаатар: Миний хүсэж яваа зүйл бол зөвхөн боксын рингэд тулалдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх

МУГТ Э.Цэндбаатар: Миний хүсэж яваа зүйл бол зөвхөн боксын рингэд тулалдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын гавьяат тамирчин (МУГТ) Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд ханджээ. Тэрбээр Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцох боломж олгохыг тэднээс хүссэн байна. Тодруулбал, Э.Цэндбаатар “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдаж байсан билээ. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбоо, Удирдах зөвлөлийн ах, эгч нар болон нийт боксын хамт олноосоо уучлалт хүсэж байна.


Та бүхнийг энэ удаа дахин уужуу сэтгэлээр хандахыг хүсэж байна. Энэ олон жил миний хүсэж яваа зүйл бол зөвхөн боксын рингэд тулалдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх байсан юм шүү. Одоо та бүхэн минь миний сүүлийн хүсэл болох Олимпын эрхийн тэмцээний сорилд 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү. Уг сорилд хэрвээ тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явах боломжоо авбал та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно” гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ