БНМАУ-ын начин, Чөлөөт бөхийн спортын мастер Бат-Очирын Хүрэлбаатар агсаны гэрэлт хөшөө 2024 оны 01-р сарын 21-ний өдөр төрөлх Хашаат сумандаа сүндэрлэн бослоо. Уг хөшөөг Б.Хүрэлбаатар агсны үр хүүхдүүд болон ахан дүүс залуу үедээ сурталчлан таниулж үнэт өв болгон үлдээх мөн хүүхэд залуусыг үндэсний бөхөөр хичээллэж сонирхолтой болгох мөн нутгийн өв болгон үлдээх зорилгоор энэхүү бүтээлийг санаачилан зохион байгуулжээ. Улсын начин Б.Хүрэлбаатар нь: - 1978 онд "Улсын шандас" - 1979 оны 1 р сард "Буур" Н.Жамьян аваргын нэрэмжит барилдаанд "Аймгийн начин" цол - 1979 оны 4 р сард болсон МБАТ-ний спартикиадад 2-р байр эзэлж "Аймгийн заан" цол - 1982 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж "Аймгийн арслан" цол - 1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойн Улсын баяр наадамд 5 давж "БНМАУ-ын начин" цол - 1989 оны улсын баяр наадамд 4 давсан - 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон МНТ-ны 750 жилийн ойн баяр наадамд 4 давсан Аймаг, сумын болон заал танхим, тэмдэглэлт ойн баяр наадмуудад түрүүлж үзүүрлэн наадамчин олноо баясгаж байлаа. 1980-1990 -ээд оны эхэн хүртэл ид барилдаж байх үедээ төрөлх Хашаат сумынхаа төдийгүй Арын сайхан хангай нутгийнхаа нэрийг улс даяар цуурайтуулж "Архангайн өмсдөг Хүрэлбаатар" нэрээр олон түмэндээ танигдаж нэршсэн бөх билээ.
НМАУ-ын начин, Чөлөөт бөхийн спортын мастер Бат-Очирын Хүрэлбаатар агсаны гэрэлт хөшөө 2024 оны 01-р сарын 21-ний өдөр төрөлх Хашаат сумандаа сүндэрлэн бослоо. Уг хөшөөг Б.Хүрэлбаатар агсны үр хүүхдүүд болон ахан дүүс залуу үедээ сурталчлан таниулж үнэт өв болгон үлдээх мөн хүүхэд залуусыг үндэсний бөхөөр хичээллэж сонирхолтой болгох мөн нутгийн өв болгон үлдээх зорилгоор энэхүү бүтээлийг санаачилан зохион байгуулжээ. Улсын начин Б.Хүрэлбаатар нь:
- 1978 онд "Улсын шандас"
- 1979 оны 1 р сард "Буур" Н.Жамьян аваргын нэрэмжит барилдаанд "Аймгийн начин" цол
- 1979 оны 4 р сард болсон МБАТ-ний спартикиадад 2-р байр эзэлж "Аймгийн заан" цол
- 1982 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж "Аймгийн арслан" цол
- 1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойн Улсын баяр наадамд 5 давж "БНМАУ-ын начин" цол
- 1989 оны улсын баяр наадамд 4 давсан
- 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон МНТ-ны 750 жилийн ойн баяр наадамд 4 давсан
Аймаг, сумын болон заал танхим, тэмдэглэлт ойн баяр наадмуудад түрүүлж үзүүрлэн наадамчин олноо баясгаж байлаа.
1980-1990 -ээд оны эхэн хүртэл ид барилдаж байх үедээ төрөлх Хашаат сумынхаа төдийгүй Арын сайхан хангай нутгийнхаа нэрийг улс даяар цуурайтуулж "Архангайн өмсдөг Хүрэлбаатар" нэрээр олон түмэндээ танигдаж нэршсэн бөх билээ.
- 1978 онд "Улсын шандас"
- 1979 оны 1 р сард "Буур" Н.Жамьян аваргын нэрэмжит барилдаанд "Аймгийн начин" цол
- 1979 оны 4 р сард болсон МБАТ-ний спартикиадад 2-р байр эзэлж "Аймгийн заан" цол
- 1982 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж "Аймгийн арслан" цол
- 1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойн Улсын баяр наадамд 5 давж "БНМАУ-ын начин" цол
- 1989 оны улсын баяр наадамд 4 давсан
- 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон МНТ-ны 750 жилийн ойн баяр наадамд 4 давсан
Аймаг, сумын болон заал танхим, тэмдэглэлт ойн баяр наадмуудад түрүүлж үзүүрлэн наадамчин олноо баясгаж байлаа.
1980-1990 -ээд оны эхэн хүртэл ид барилдаж байх үедээ төрөлх Хашаат сумынхаа төдийгүй Арын сайхан хангай нутгийнхаа нэрийг улс даяар цуурайтуулж "Архангайн өмсдөг Хүрэлбаатар" нэрээр олон түмэндээ танигдаж нэршсэн бөх юм.