728 x 90

Францын "Historia" сэтгүүлийн тусгай дугаарт Монголын эзэнт гүрний тухай нийтлэгджээ

Францын "Historia" сэтгүүлийн тусгай дугаарт Монголын эзэнт гүрний тухай нийтлэгджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг ирэх аравдугаар сард дэлгэнэ. Үзэсгэлэнтэй холбогдуулан франц хэлтэн орнуудын соёл урлаг, түүхийн салбарт нэр хүндтэй “Historia” сэтгүүлийн 9-11 дүгээр сарын (№69) тусгай дугаарт Монголын эзэнт гүрэн, Чингис хаан болон Чингис хаан музейн талаар олон сонирхолтой нийтлэл хэвлэгдсэн байна.

Эрдэм шинжилгээ, түүх, соёлын чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь олон хүний уйгагүй хамтын ажиллагааны үр дүнд ажил хэрэг болсон юм. Тухайлбал,  Монгол судлаач, Нантеррийн их сургуулийн профессор, “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн шинжлэх ухааны куратор хатагтай Мари Фабру, олон улсын эрдэмтэд хамтран ажиллаж үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам холбогдох дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллаж байна.  

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ