728 x 90

АН-ынхан С.Зориг агсны хөшөөг гинжилсэн гинжийг тасаллаа

АН-ынхан С.Зориг агсны хөшөөг гинжилсэн гинжийг тасаллаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг гинжилсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

 АН-ынхан хөшөөний дэргэд мэдээлэл хийж, гинжийг тасаллаа. Хуульч Б.Булгамаа “Зориг агсны хөшөө бол Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу соёлын дурсгалт зүйл юм. С.Зориг агсны гэгээн дурсгалд зориулсан хөшөө бол Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад хуулиудаар хамгаалагдсан түүхэн дурсгал. Энэ бол ардчиллын үнэт зүйлд халдаж байгаа санаатай үйлдэл. Яг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж байна.

 

С.Зориг агсны хөшөөг гинжээр гинжилж, цоожилсон нь урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байна. Тиймээс энэ үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 9.5 болон Эрүүгийн хуулийн 25.1-д заасан соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдсан соёлын үнэт зүйлсийг эвдэж, гэмтээх үйлдэл бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл тулд бид яг одоо хуулийн байгууллагад гомдол гаргаад байна.

 

Бүр цаашилбал ардчиллын үнэт зүйлд халдаж, хүний эрх, эрх чөлөөг боомилохыг хүссэн хэн нэгний санаатай үйлдэл байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс санаа зорилгыг шалгуулж, гэм буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ" гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ