728 x 90

Төв талбай руу автомашинтайгаа нэвтэрсэн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ

Төв талбай руу автомашинтайгаа нэвтэрсэн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Төв талбай руу машинтайгаа нэвтэрсэн зөрчил өнөөдөр гарсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Энэ талаар тус байгууллага "Өнөөдөр /2024.01.24/ 18:06 цагийн үед жолооч Э гэгч нь Приус загварын тээврийн хэрэгслээр Сүхбаатарын талбай руу орж ирсэн. Тэрээр цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй, шалгуулахаас зайлсхийх оролдлого хийж бусдад аюултай нөхцөл үүсгэн төв талбайд машинтайгаа орж ирсэн байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ