Сургууль, цэцэрлэгийн ойролцоох шатахуун болон газ түгээх станцуудын асуудлаар Улсын Онцгой Комисс(УОК)-т тусгай ажлын хэсэг байгуулагдсаныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа мэдээлэв.
Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрладаг байна.
Тодруулбал
- Баянгол дүүрэгт хоёр,
- Баянзүрх дүүрэгт тав,
- Сүхбаатар дүүрэгт нэг,
- Багануур дүүрэгт хоёр,
- Хан-Уул дүүрэгт гурав,
- Чингэлтэй дүүрэгт хоёр,
- Сонгинохайрхан дүүрэгт нэг бий.
Мөн төрийн өмчийн бус есөн сургуулиас 200 метрээс дотогш зайд есөн шатахуун түгээх цэг байрладаг байна.
Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас холбогдох яамдад өнгөрсөн хавар албан бичгээр ханджээ. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллахаа мэдэгдэв.
0 сэтгэгдэлтэй