728 x 90

Улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, Улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэлээ

Улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, Улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сэлэнгэ аймгийн "Ургацын баяр-2023" үйл ажиллагаанд зориулан зохион байгуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан аймгийн Биеийн тамир спортын ордонд боллоо.

Ургацын баярын бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Сүлд спорт хороо”, “Blue dragon” ХХК, “Нэгдэл” клубын бөх улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат “Алдар” спорт хороо, “Мөнхөд ашдын зам” ХХК, “Нэгдэл” клубын бөх улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэлээ. Барилдааны их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “ЭБЭГ” ХХК-ийн бөх улсын харцага Г.Бадрах нар үлдлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ