Португал улсад болж буй жүдо бөхийн гранпри тэмцээнд 90 орны нийт 624 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас энэ тэмцээнд найман тамирчин өрсөлдөхөд одоогоор тавцанд гарсан монгол тамирчин гараагүй байна. Харин өчигдөр эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Азербайжаны бөх Саид Моллай хүрэл медаль хүртлээ. Тэрбээр нэгэн цагт Монголын нэрийн өмнөөс барилдаж, “Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байлаа. Харин өнгөрсөн жил Монголын иргэншлээс татгалзаж, Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй юм.