Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өнөөдөр өндөрлөнө. Гавьяат тамирчин, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (12:2) барилдалгүй даваа авснаар тэргүүлэгч хэвээр үлдлээ. Түүнтэй озеки Хошёорюү С.Бямбасүрэн барилдах байсан боловч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй юм. Энэ өдөр озеки Киришима Б.Лхагвасүрэн (11:3) сэкиваке Котоновака (12:2)-д унаснаар тэргүүлэх боломжоос нэг байр ухарсан бол Котоновака маргаашийн өрсөлдөөнөөс хамааран түрүүлэх боломж үүснэ. Хацү башё маргааш өндөрлөх бөгөөд Киришима Б.Лхагвасүрэн хэрэв давж, Котоновака унасан тохиолдолд Эзэн хааны цомын төлөө гурван бөх тойргоор барилдах билээ.