БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам 2023 оноос эхлэн 0 настай хүүхэдтэй гэр бүлд сар бүр 700 мянга /1,841,000 төгрөг/, нэг настай хүүхэдтэй гэр бүлд 350 мянган вон /920,500 төгрөг/ олгохоор шийдвэрлэсэн байна.
Засгийн газраас өмнө нь хоёр хүртэлх настай /23 сартай/ хүүхэдтэй гэр бүлүүдэд сар бүр 300 мянган вон олгодог байсан бол энэ хэмжээ нэмэгдэж буй аж. Хүүхэд асрах тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өрхүүдэд олгохоор төлөвлөжээ.
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам 2024 онд тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, 0-1 настай хүүхэдтэй гэр бүлд 1 сая вон /2,630,000 төгрөг/, нэг настай хүүхэдтэй гэр бүлд 500 мянган вон /1,315,000 төгрөг/ болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Одоогоор хүүхэд асрах тэтгэмжид зөвхөн гэртээ хүүхдээ асардаг өрхөд 300 мянган вон бэлнээр олгодог бөгөөд хүүхэд асрах үйлчилгээ авдаг гэр бүлүүдэд хүүхдийн асаргааны тэтгэмжийг төрөөс эрхийн бичиг хэлбэрээр өгдөг аж.
Хүүхэд асрах тэтгэмжийг нэмэгдүүлснээр хоёроос доош насны хүүхэдтэй олон өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: Korea Posts English
0 сэтгэгдэлтэй