АНЭУ-д энэ сарын 26-31-ний өдрүүдэд болж буй дугуйн Tour Of Sharjah тэмцээнд 27 орны 162 тамирчин хурд хүчээ сорив. Тэмцээнд Испанийн мэргэжлийн дугуйн “Burgos BH” багийн нэрийн өмнөөс Монголын тамирчин С.Жамбалжамц өрсөлдлөө. Тэрбээр дөрвөн гарааны нийлбэр дүнгээр тавдугаар байрт жагсаж байгаа бөгөөд өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр 94 км замыг туулах юм. С.Жамбалжамц нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зцны спортын наадмаас хүрэл медаль хүртэхийн сацуу олимпын наадамд уралдах эрхээ авсан билээ.