728 x 90

Галд өртөж, нэг иргэн амиа алджээ

Галд өртөж, нэг иргэн амиа алджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага  өчигдөр 21:50 цагт иржээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт 44 настай эрэгтэй өртөж, нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

"Гэр хороолол, зуслангийн бүсэд гэр, байшин шатсан дуудлага мэдээлэл буурахгүй байна.

Иймд иргэд гэр, сууцныхаа цахилгааны ашиглалт, пийшин, зуух, яндан, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаж аюулгүй байдлаа хангах"-ыг онцгойлон анхаарууллаа.

Гэрээс гарахдаа цахилгаан хэрэгсэл, пийшин зуухны аюулгүй байдлыг тогтмол шалгаж байхыг анхааруулж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ