54 мянган еврогийн шагналын сантай Парисын "Их дуулга" жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд болж өндөрлөлөө.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдсан ОУХМ Болдын Ганхайч дагах барилдаанд Кубын бөх Мэрилэн Дел Торо Карвахалыг ялж, улмаар хүрэл медалийн төлөө Японы Кирари Ямагүчиг ялснаар хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн тэмцээнд оролцож буй Монголын багийн анхны медаль аж. Б.Ганхайчийн тухайд, "Их дуулга" тэмцээнээс тав дахь медалиа хүртэж байгаа юм.
0 сэтгэгдэлтэй