728 x 90

Иргэн: За би UB CAB application-ийг устгалаа. Дахин үйлчлүүлэхгүй!

Иргэн: За би UB CAB application-ийг устгалаа. Дахин үйлчлүүлэхгүй!
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Урт цагаанаас Сансар ороход 15.240₮ төлбөр гарсан. Би үйлчилгээ авсан учраас гошгонохгүй төлбөрөө төлнө. Гэхдээ дахин ийм хүн чанаргүй бизнесийг дэмжихгүй! Гарсан төлбөрөө яагаад гэж асуухад зорчих хугацааны төлбөр 60₮ байсан нэмэгдээд 120₮ болсон гэнэ. Тэртээ тэргүй түгжирч цаг их зарцуулж байгааг зальжин ашиглажээ. Км.ийн үнэ нэмбэл асуудал их учраас хэн ч юу ч ярьж хэлэхгүй зарим нь бараг мэдэхгүйг далимдуулан зорчих хугацааны төлбөрөө нэмжээ. Үүнийг би хүн чанаргүй, овжин ухаан биш зальжин ухаан гэж харж байна. Надад хардах эрх бий! Зөв бурууг би мэдэхгүй байна. ГЭХДЭЭ: 1. Өөрсдийн бизнесийг дэмжүүлэхийн тулд хувь таксиг цэгцлэх шийдвэр гаргуулсан. 5 сая төгрөгөөр торгоно гэх /сайн муу 2 талтай. Аюулгүй байдал сайжрах сайн талтай гэвч ардуудын амжиргаанд шууд нөлөөтэй/ 2. Такси үйлчилгээний үнийг дураараа тогтоож байна. 3. UB cab нь хувь хүмүүстэй гэрээ хийж орлогын хувь тооцож авдаг газар. Үйл ажиллагааны зардал харьцангуй бага байж хүмүүсийг хэрэгцээ шаардлагад албан хүчээр гарцгүй байдалд оруулж шулж байна. /өчигдөр үнэхээр гарцгүй UB cab дуудсан боловч үнэлгээ өндөр байж үйлчилгээ хувь хүн учраас бусдаас илүү түй ч байгаагүй. Байгууллагын үйлчилгээ авч байгаа сэтгэгдэл төрөөгүй/ 4. UB cab ч байна уу? хувь хүн ч байна уу? Ялгаагүй л зам дээр түгжирдэгээрээ түгжирч байгаа нь харамсалтай... Та бидний туулж яваа цаг хугацаанаас хөндлөнгийн хэн нэгэн зүгээр л мөнгө авч ашиг олж байгаа нь хэтэрхий хэрцгий санагдаж байна. Та бүхэн ч гэсэн ийм хүн чанаргүй бизнесийг дэмждэггүй байгаарай. Хүн нэгнээ гэх сэтгэлтэй л байх хэрэгтэй!

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ