728 x 90

Тэйлор Свифт түүхэнд нэрээ мөнхөлж шинэ рекорд тогтоолоо

Тэйлор Свифт түүхэнд нэрээ мөнхөлж шинэ рекорд тогтоолоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Grammy awards"-ын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо боллоо. 

Энэ үдшийн гол хүн бол яах аргагүй Тэйлор Свифт байв. Тэрбээр нийт зургаан төрөлд нэр дэвшиж хоёрт нь ялалт байгууллаа. Түүний "Midnights" цомог эзэндээ хоёр цом авчраад зогсохгүй шинэ рекорд тогтоов. 

Нэрт дуучин бүсгүй өмнө нь 2009 онд "Fearless", 2015 онд "1989", 2021 онд "Folklore" цомгоор "Grammy" авснаараа домогт дуучин Фрэнк Синатра, Стив Вондер болон Пол Симон нартай зэрэгцдэг байлаа. Энэ жил дөрөв дэхээ шилдэг цомгийн эзэн болсноор оргилд нь ганцаараа зогсох боллоо. Түүний шагналыг алдарт дуучин Селин Дион гардуулсан нь бас нэг дуулиан болов. Өнгөрсөн жил мэдрэлийн системд нөлөөлдөг ховор төрлийн өвчтэй гэж оношлогдсон канад дуучин түр хугацаанд урлагийн тайзнаасаа хөндийрсөн юм. Тэрбээр өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн баримтат киногоо олонд хүргэхийн сацуу ойрын хугацаанд тайзнаа дахин гарахаар төлөвлөж байгаа аж.

Гэнэтийн бэлэг үүгээр дуусахгүй. Тэйлор Свифт ирэх дөрөвдүгээр сард 14 дэх цомгоо гаргах болсноо зарлалаа. Түүний шинэ цомгийн нэр нь "Tortured Poets Department" гэнэ.  

Дуучин Бейонсе "Renaissance" цомгоороо шилдэг бүжиг/электрон хөгжмийн цомогт "Grammy" гардаж авснаар бүх цаг үеийн хамгийн олон цомтой дуучин болов. Өдгөө 42 настай дуучин бүсгүй 32 дахь цомоо хүртсэн нь энэ юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ