728 x 90

Есөн улаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр

Есөн улаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 27. Буд гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 18 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үлд хяамгай хандажбиеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзйтэй сайн хэмээжээ. 


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ