728 x 90

Дорнод аймагт автозамын ноцтой осол болж гурван хүн харамсалтайгаар амий алджээ

Дорнод аймагт автозамын ноцтой осол болж гурван хүн харамсалтайгаар амий алджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаандэрс багийн “Цагдаагийн пост” гэдэг газарт зам тээврийн осол гарч, хүний амь эрсэджээ.  Энэ тухай  дуудлагыг 2024.02.06-ны 21:41 цагт хүлээн авсан байна. Баянтүмэн сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан “Королла фиэлдер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан "Бэйбэн норд бенз-НД4251” загварын зүтгүүрийн араас мөргөж, суудлын машины жолооч Б /36 настай, эрэгтэй/ бүхээгт хавчуулагдан нас барсан байна. 

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид зорчигч Б /39 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд гаргаж, эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Хамрын-Энгэр” гэдэг газарт ачааны машины араас мөргөсөн осол гарчээ. Энэ тухай  дуудлагыг 2024.02.06-ны 22:24 цагт хүлээн авсан байна. Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Хьюндай сонота-6” загварын суудлын автомашин “Бейбен норд бенз-НД4251” зүтгүүрийн араас мөргөж, хоёр хүн нас баржээ. Тэдний нэг нь машины бүхээгт хавчуулагдан амь эрсэджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид суудлын автомашины жолооч Б /23 настай, эрэгтэй/, зорчигч Н/30 орчим настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт шилжүүлсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ