728 x 90

Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй, хар бар өдөр

Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй, хар бар өдөр
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 8. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 28. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй, хар бар өдөр.

Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 18 цаг 2 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үлд хяамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эхууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуула, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад  сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ