Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд зодоглохоор:
- Даян аварга Намсрайжавын Батсуурь
 - Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс
 - Улсын аварга Оргихын Хангай
 - Улсын арслан Цэдэвийн Содномдорж
 - Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва
 - Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших
 - Улсын гарьд Цэдэнсодномын Бямба-Отгон
 - Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан
 - Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр
 - Улсын заан Батзоригийн Батмөнх
 - Улсын заан Доржийн Анар
 - Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий
 - Улсын заан Цэдэнбазарын Одбаяр
 - Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл нарын бөхчүүд бүртгүүлжээ. Бөхийн барилдаан маргааш 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.