728 x 90

Нэгдүгээр хорооллын худалдааны төвд гарсан галыг таван цагийн дараа бүрэн унтраасан байна

Нэгдүгээр хорооллын худалдааны төвд гарсан галыг таван цагийн дараа бүрэн унтраасан байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажуугийн худалдааны төвд гарсан галыг таван цаг ажиллаж унтраажээ.

 32-ын автобусны буудлын хажууд худалдааны төвд гал гарсан тухай дуудлага 16:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийнхан ажилласан ч хүч нэмэгдүүлэн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажилласан юм.

Түймрийн тархалтыг 17:00 цагт зогсоож, 21:10 цагт бүрэн унтраажээ. Гал гарсан шалтгаан болон хохирлын хэмжээг холбогдох албаныхан тогтооно.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ