728 x 90

Монгол Улсын иргэн бүр 285 мянга буюу татвар суутгагдаад 256,000 төгрөгийн ногдол ашиг хүртэхээр боллоо

Монгол Улсын иргэн бүр 285 мянга буюу татвар суутгагдаад 256,000 төгрөгийн ногдол ашиг хүртэхээр боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана


"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр 285 мянга буюу татвар суутгагдаад 256,000 төгрөгийн ногдол ашиг хүртэхээр боллоо. Ногдол ашгийг санхүүгийн тайланд аудит хийсний дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгохоор болсныг тус компаниас мэдээлэв.

2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Өнгөрсөн онд тус компани 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 104,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан билээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ