728 x 90

Олимпын аварга Иман Хэлиф: Намайг тойрсон энэ их шуугиан, гүтгэлэг ялалтад маань онцгой амт нэмлээ

Олимпын аварга Иман Хэлиф: Намайг тойрсон энэ их шуугиан, гүтгэлэг ялалтад маань онцгой амт нэмлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дэлхий дахин алжир боксчин Иман Хэлифийн хүйсийн талаар шуугилдсаар эцэст нь олимпын аварга болохыг нь үзлээ. 

 Олимпын аварга болсныхоо дараагаар Иман Хэлиф “Эмэгтэй хүн мөн эсэх талаараа би хэвлэл мэдээлэлд олон удаа мэдээлэл, ярилцлага өгсөн. Энэ тэмцээнд оролцох бүрэн эрхтэй хүн. Учир нь би эмэгтэй төрсөн. Яг л бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил эмэгтэй хүний л амьдралаар амьдарч яваа. Үүнд эргэлзээд байх хэрэггүй. Намайг тойрсон энэ их шуугиан, гүтгэлэг ялалтад маань онцгой амт нэмлээ" гэсэн юм. 15 мянган үзэгчийн өмнө ялалт байгуулан, Алжирын төрийн далбааг мандуулсныхаа дараа Иман Хэлиф “Одоо миний нэр цэвэрлэгдлээ. Гэхдээ сошиалын дайралт, гүтгэлэг хэрээс хэтэрсэн шүү. Тэр хүнийхээ тухай тодорхой үнэнийг мэдэхгүй байж олноороо дайрах утгагүй. Гэвч одоо хүмүүсийн бодол өөрчлөгдсөн байх. IBA намайг тэмцээнд оролцуулахаас татгалзаж байсан тухайд бол би 2018 оноос хойш энэ байгууллагын нэр дээрх тэмцээнд оролцсон. Миний замнал хэрхэн өрнөснийг тэд сайн мэднэ. Гэвч одоо мэдэхгүй юм шиг байх болжээ. Яагаад намайг тэгтлээ үзэн ядаад байгааг нь ч ойлгохгүй юм. Тэр хүмүүст ингэж хэлмээр байна, “Энэ медаль намайг хэн болохыг, хий хоосон цуу ярианаас дээгүүр гэдгийг харууллаа”  Иман Хэлиф хэлсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ