Цасан шуурганд малтайгаа төөрсөн хүү осгохгүйн тулд хонин дундаа орж суусаар амьд гарсан байна. Энэ тухай түүний эгч цахим хаягтаа бичжээ.
Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин Ганбаатарын 14 настай Бямбацогт хүү 2024.02.11 буюу шинийн хоёрны оройны 16 цагт малдаа явж 2 сарын 12-ны өглөөний 11цагт хүртэл 25-35C-ийн хүйтэнд, малаа цасан шуурганд гүйцэлгүй, сураггүй алга болжээ. Түүнийг Асгат, Сонгино, Тэс сумын Онцгой байдлын албан хаагчид аврах үйл ажиллагаа явуулахаар хичээсэн боловч Асгат сумын онцгой байдлын албан хаагчид тухайн газарт очиж эрэн хайх ажиллагаанд оролцсон байна. Завхан аймгийн Хойд сумдаар зам харгуй хаасан цас зуд ихтэй тул Сонгино сумын онцгой байдлын албан хаагчид Сүүжин булаг 20 орчим км-ын цаана , Тэс сумын аврагчид Зээрэнгийн дөрөлж 70 км цаана ирж шөнөжин цас ухаж ажилласан байна. Бямбацогт хүү шуурганд малтай туугдаад шөнө болтол явжээ. Түүний дээл шуурганд норсон мориноосоо буугаагүй тул гутал нь хуурай байжээ. Шөнө дөл болж даарахад хэрсүү ухаан гарган морио суллаж тавиад хониныхоо голд орж дулаацжээ. Дулаацаад унтвал болохгүйг мэддэг тул өөрийн хайртай эрхлүүлдэг цэнхэр ямаагаа хажууд байлгасан. Цэнхэр ямаа нь дуг хийхэд эвэрээрээ мөргөн сэрээдэг, морь нь ч түүнийг орхиогүй гэнэ. Ар гэрийнхэн, Онцгой байдлын газрын албан хаагчид морь гүйж ирэхгүй болохоор горьдлого тээж хайсаар л байж. Хайж буй хүмүүс дөхөж ирдэг ч хүү дуугарах гэхээр дуу нь гарахгүй даарч байжээ. Хэрсүү ухаан гарган цасан шуурганд хоног төөрүүлэн өөрийн амь насаа аврах төдийгүй нэг ч малын гарзгүй бахдам хүүгийн авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг үнэлэн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Хүмүүнлэг хүүхэд" -ээр шагнажээ.
4 сэтгэгдэлтэй
Зочин 59.153.112.22
9 сарын өмнөУхаантай хүү байна. Баатар минь
Ану 139.5.218.214
9 сарын өмнөЯмар мундаг хүү вэ.
Bolor Danzan 133.200.208.193
9 сарын өмнөHuuhdiin hudulmuriig bolimoor yum 14hen nastai , Mongol uls huuhdiin hudulmur erklelteer delhiid deeguur bn
Huyag 66.181.177.192
9 сарын өмнөЭсэн мэнд гарсан азтай хүү байна Баяр хүргэе!