728 x 90

Цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг 4 метрээс олжээ

Цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг 4 метрээс олжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг өнөөдөр 16.05 цагт 4 метрийн гүнээс оллоо.

Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт 50 орчим алба хаагч, 2 эрэлч нохой, 10 орчим тусгай зориулалтын автомашинтайгаар оролцсон гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ