728 x 90

Ким Хён Жун: Би өөрийн бие даасан тоглолтоо Монголд хийнэ

Ким Хён Жун: Би өөрийн бие даасан тоглолтоо Монголд хийнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хоёрдугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын дуучин, жүжигчин Ким ХёнЖун , артист Bloo нар "Your valetine нэртэй тоглолтоо "Буянт ухаа" цогцолборт хийсэн билээ.

Тэгвэл БНСУ-ын дуучин Ким Хён Жун тоглолтынхоо дараах сэтгэгдлээ цахим хуудастаа илэрхийлжээ. Тэрбээр “Би Монголд анх удаа ирээд байна. “Your valentine” тоглолтод ирсэн Монголын бүх фэнүүддээ болон хамт аялаж буй Henecia-гийн дэмжигчиддээ маш их баярлаж байна. Та бүхний илгээсэн халуун, дулаан сэтгэлийг хүлээн авч ирсэн. Энэ гайхалтай дурсамжийг сэтгэл зүрхэндээ үүрд хадгалах болно.

Би өөрийн бие даасан тоглолтоороо дахин ирэхээ амлаж байна. Солонгост очсон хойноо ч энэхүү гоё мэдээг дуулгахаар бэлдэх болно. Дахин хэлэхэд Монголын үзэгч, дэмжигчдийн халуун дулаан сэтгэлийг хэзээ ч мартахгүй” хэмээв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ