728 x 90

“Rokit Bay-ийн зохиосон тоглоом сар ч бололгүй 122 мянган ам.долларын ашиг авчирлаа

“Rokit Bay-ийн зохиосон тоглоом сар ч бололгүй 122 мянган ам.долларын ашиг авчирлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Kickstarter платформ дээр $50,000 босгох зорилготойгоор кампанит ажлаа эхлүүлж байсан Carnival Hunt тоглоом 28 хоногт 1470 хүнээс 122,426 ам.долларын санхүүжилтийг амжилттай босгожээ.

Монголын анхны олон тоглогчтой 3D тоглоом болох Carnival Hunt нь рэппэр, найруулагч, продюсер О.Баярсайханы (Rokit Bay) үүсгэн байгуулсан “Beer Night” студийн бүтээл юм. Энэ нь тэдний бүрэн хэмжээний хоёр дахь видео тоглоом бөгөөд анхны тоглоом “Fragile” нь Stream платформ дээр гарсан юм.

Тоглоомын ертөнцөд хүлээлт өндөртэй байгаа Carnival Hunt энэ оны зургадугаар сард зах зээлд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ