Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн “О”-ийн харилцах банкны дугаар тоот дансыг нэр бүхий аппликейшнтэй холбож хууль бусаар нэвтрэн, шинээр данс үүсгэн өөрчилж мөнгө завшсан хэрэг бүртгэгдсэн.
Ингэж бусдын данснаас 14.0 сая төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нэр бүхий арилжааны банкны ажилтан “А”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
1 сэтгэгдэлтэй
Таны нэр * 202.9.46.233
8 сарын өмнөТ Ккщф