Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 196 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас таван хүн нас барж, таван хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 126 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, найм нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
0 сэтгэгдэлтэй