Усны молекулууд анх удаа астероидын гадаргуугаас илэрсэн нь манай Нарны аймгийн үүслээс эхтэй эдгээр биет нь ердийн нэг хатаж хуурайшсан сансрын чулуулаг биш гэдгийг баталжээ. "Манай гаргийг мөргөсөн астероидоор дамжин дэлхий үүсэх үед ус ба бусад элементүүд нэвтрэн орж ирсэн байж магадгүй гэж одон орон судлаачид үздэг, тиймээс астероид гэгддэг сансрын биет дээр ус байгааг нотлох баримт олдсон нь уг онолыг баталж магадгүй" гэж судалгааны өгүүлэлд бичжээ.
Энэхүү мэдээллийг өдгөө ашиглалтаас гарсан “SOFIA” гэдэг хэт улаан туяаны дуран авайнаас цуглуулсан байна. Дуран авайн хэт улаан туяаны камер буюу FORCAST багаж нь Ангараг болон Бархасбадийн тойрог замуудын хооронд орших астероидын бүс дэх Ирис, Массалиа гэдэг хоёр астероид дээр усны молекулууд байгааг илрүүлэх боломжийг олгожээ. Эдгээр астероид нь Нарнаас 360 сая орчим км хол зайд оршдог.
Харин “SOFIA”-гийн тусламжтайгаар хийсэн сүүлийн ажиглалтаар тэдний харсан зүйл бол үнэхээр ус мөн байсан гэдгийг баттай нотолжээ.
0 сэтгэгдэлтэй