Дуучин С.Жавхланг Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр шагнасан. Тэрбээр шинэ цолныхоо мялаалга найрыг өчигдөр хийж улс төр, урлаг соёл, спортын 600 зочин уригдаж иржээ. С.Жавхлан ардын жүжигчин цолны найраа " Төрийн дуулал"- аар эхлүүлсэн юм.
МУГЖ Г.Баясгалан ирж ая дуугаа өргөн үг хэлсэн юм. Тэрбээр "С. Жавхлан өнөөдөр ХАМАГ МОНГОЛЫН ХААН дуучин болжээ. Мөрөөдөж чаддаг түүнийхэн төлөө явж чаддаг тууштай эр хүн шүү, чи. Дуу бүхэн эзэнтэй байдаг. "Зөвхөн чамдаа" дуугаа ЗӨВХӨН С.ЖАВХЛАНД зориулья хэмээн
Сүмэн өвс сэтгэлд бөхөлзөхөөр нь
Сүүдрээ нууж алхмаар байдаг
Гэндүүхэн залуу насны минь
Гэмшихээс айгаагүй хайр минь
Харцан дор чамайг гуниглахаар нь
Хайраа ивээд аргадмаар байдаг
Андуухан залуу насны минь
Алдахаас айгаагvй хайр минь ... хэмээн дуулсан юм.Түүнийг дуулсны дараа МУАЖ С.Жавхлан гарч ирж "Тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуугаа дүрж, галыг минь манаачээ, цайг минь чанаачээ, өрхийг минь татаачээ, Баясгалаан хэмээн түүнд гэрлэх санал тавьж олныг гайхшруулж, сүйн бөгж зүйж өгөв.Ийн дуулиан шуугиантайгаар ардын жүжигчний найр өрнөж, Дархан аварга Н.Батсуурь ая дуугаа өргөсөн юм. Сүй тавьсан С.Жавхлан, Т.Баясгалан нарт МУГЖ Т.Ариунаа “АНХНЫ ХАЙР” дуугаа зориулан дуулж, УИХ-ын дарга асан Ц.Нямдорж: С.Жавхлан, Т.Баясгалан хоёртоо аз жаргал хүсэж хадаг барьсан" юм. Битүүхэн ард түмний дотроо хүсэн хүлээсэн нэгэн цагт зохиолын дууны ханхүү, гүнж хэмээгдэж байсан хос дуучид маань идэр насандаа ийн хурим нарын "дуу" ард олондоо сонсогох нь дамжиггүй боллоо.
Хос хоёр дуучиддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.