728 x 90

Тавантолгой Төмөр Зам ХХК-ийн архидан согтуурч чөлөөлөгдсөн ажилчдыг цагдаагийн байгууллага шалгаж байна

Тавантолгой Төмөр Зам ХХК-ийн архидан согтуурч чөлөөлөгдсөн ажилчдыг цагдаагийн байгууллага шалгаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Тавантолгой төмөр зам ХХК-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарсан. Тэдний ажлын байран дээрээ архидан согтуурч, дотуур хувастайгаа ажлын байран дээрээ явж буй бичлэг олон хүнийг "Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт хаана байна" гэсэн шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Иймд тэднийг ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн хэмээн  Тавантолгой Төмөр Зам ХХК-ийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөллөө.

 Нэг үгээр хэлбэл, Бичлэгт гарсан ажилтнуудаа халсан тухай мэдээлжээ. Компанийн дүрэм, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзсэн байна. Тус бичлэгт Санхүү төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, Нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр, сургалтын мэргэжилтэн Ц.Болорсувд, Захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм, Захиргаа хэлтсийн дарга Ц.Цогтжаргал нар гарч байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийтлэгдсэн “Тавантолгой" төмөр зам ХХК-ий нэр бүхий ажилчдын талаарх асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар мэдээлжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ