728 x 90

Монгол шүүгч анх удаа Азийн аваргуудын лигийн тэмцээнд гарчээ

Монгол шүүгч анх удаа Азийн аваргуудын лигийн тэмцээнд гарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) болон Азийн ХБХ-ны Элит шүүгч Болдын Хаш-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт болсон "AFC Champions league TWO" тэмцээний тоглолт дээр дөрөвдүгээр шүүгчээр ажиллалаа. 

Энэ нь монгол шүүгчийг Азийн аваргуудын лигийн тэмцээнд томилон ажиллуулсан анхны тохиолдол болж байгаа юм. 

Азийн аваргуудын лигийн хоёр тэмцээн нь манай тивийн клубийн түвшний хамгийн том тэмцээн болох AFC CHAMPIONS LEAGUE-ийн доод шат. Энэ шатанд VAR ашигладаггүй учраас манай улсаас шүүгч томилон ажиллуулж байна. 

Манай улсын дээд лиг 2025 оноос VAR-тай болсноор монгол шүүгч нар “Азийн аваргуудын лиг”, “Аваргуудын лиг” гэсэн хоёр тэмцээнд талбайн болон туслах шүүгчийн томилгоо авах боломжтой болох юм. 

Азийн шүүгч нар тивийн аварга шалгаруулах тэмцээн, ДАШТ-ийг шүүн явуулахын тулд зайлшгүй Азийн аваргуудын лиг дээр шүүдэг байх шаардлага тавьдаг. Тиймээс Монгол шүүгч Азийн аваргуудын лигийн томилгоо авсан нь манай шүүгч нар тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ажиллах боломж нэг алхам урагшилж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ