Зүүн Өмнөд Азийн орнуудын дунд зөвхөн урилгаар зохиогдож буй 50'000$-н шагналын сантай “RES Regional Series” онлайн тэмцээнд манай улсаас IHC E-Sports, Team Tough багууд оролцжээ.
Уг тэмцээнд "IHC E-Sports" баг хасагдах шатны эхний тоглолтоо "Bleed Esports" багтай учраа тааран 2:1-ийн харьцаагаар хожин хагас шигшээд тоглох эрхээ авсан бол, Team Tough багийн хувьд ч гэсэн сайн тоглолтыг үзүүлэн Execration багийг 2:0 харьцаатайгаар буулган авснаар хагас шигшээд үлдсэн.
IHC E-Sports баг хагас шигшээд Индонезийн багийг 2:0-ийн харьцаатай хожин аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан бол Team Tough баг Talon Esports-д 2:0-ээр хожигдон гуравдугаар байранд оржээ. Аваргын төлөө IHC E-Sports баг бүсийнхээ топ багуудын нэг болох Talon Esports-ын эсрэг тоглосон ч 0:2 харьцаатай ялагдал хүлээн дэд байранд шалгарч, шагналын сан болох 15.000$-ын эзэд болсон байна.
0 сэтгэгдэлтэй