728 x 90

14 настай Монгол охин хамгийн залуу дэлхийн аварга боллоо

14 настай Монгол охин хамгийн залуу дэлхийн аварга боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотод арванхоёрдугаар сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан 33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д oй тогтоолтын спортын Олон улсын их мастер Э.Үүрийнцолмон түрүүлжээ. 14 насандаа насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлснээр 33 жилийн түүхтэй тус тэмцээний хамгийн залуу дэлхийн аварга болжээ.

Э.Үүрийнцолмон 2022 оны бага насны Дэлхийн аварга, 2023 оны өсвөрийн Дэлхийн аварга, 2024 оны өсвөр болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Оюуны олимпийн хамгийн залуу аварга, Гиннесийн рекорд эзэмшигч юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ