728 x 90

"Miss world-2024" тэмцээний спортын төрөлд Монголын гоо бүсгүй Б.Болор топ 32-т шалгарлаа

"Miss world-2024" тэмцээний спортын төрөлд Монголын гоо бүсгүй Б.Болор топ 32-т шалгарлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Miss World” тэмцээн 71 дэх жилдээ Энэтхэг улсын Нью Дели хотноо 2024.02.20-ны өдөр эхлэсэн билээ. Дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцдог энэхүү тэмцээнд “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагч Бат-Эрдэнийн Болор эх орноо төлөөлөн ажилттай оролцлоо. Тэрээр спортын төрөлд 130 гаруй орны бүсгүйчүүдээс топ 32-т багтжээ.

Б.Болор нь ”Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчнээр ажилладаг бөгөөд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторийг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм. “ Miss World” тэмцээн нь дэлхий дахины энх тайван, эв нэгдлийг сурталчлах, хүмүүнлэгийн далайцтай том ажлуудыг хийх, мөн улс үндэстнүүдийн соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч Б.Болор нь 21 аймгийн 100 гаруй сумын өсвөр насны охид, хөвгүүдэд чиглэсэн “Нандин” төслийг хэрэгжүүлсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ