728 x 90

Банкны ажилтан “М” нэр бүхий банкны аппликэйшны цоорхойг ашиглаж, иргэдийн мөнгийг авдаг ноцтой хэргийг илрүүллээ

Банкны ажилтан “М” нэр бүхий банкны аппликэйшны цоорхойг ашиглаж, иргэдийн мөнгийг авдаг ноцтой хэргийг илрүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөжүүлэн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болгосон. Сүүлийн үед үйлдэгдэж байгаа цахим залилангийн гэмт хэргийн 98 орчим хувь нь бусдын нэр дээрх арилжааны банкны дансыг ашиглаж үйлдэж байна. Виртуал хөрөнгийн хэтэвч, үүрэн холбооны утас, хуурамч цахим хаяг зэргээр дамжин гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Тус газар байгуулагдсан цагаасаа хойш нийт 2,39 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаарх 943 дуудлага, мэдээлэл хүлээн авч 1,7 тэрбум төгрөгний банкны дансанд хязгаарлалт хийж ажилласан байна. 

Хэргүүдээс онцолбол,

  • - Сүүлийн хоёр сар өвс худалдаж авахаар их хэмжээний мөнгө шилжүүлж, залиланд өртсөн хэрэг хамгийн их бүртгэгджээ.
  • - “Ш” гэх 17 настай иргэн 283 иргэний фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж, 29 иргэнээс 13 сая төгрөгийг залилж авсныг илрүүлсэн.
  • - Токи гэх аппликэйшнд 100 гаруй иргэний банкны картын мэдээллийг оруулж, их хэмжээний мөнгө хулгайлсан хэргийг шалгаж байна.
  • - Арилжааны банкны ажилтан “М” нэр бүхий банкны аппликэйшны цоорхойг ашиглаж, иргэдийн цахим хэтэвч үүсгэн дансаар дамжуулан хадгаламжных нь мөнгийг татаж авдаг ноцтой хэргийг илрүүлээд байна.
1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Отго 43.242.243.125
    7 сарын өмнө

    Банкинд найдаад хадгалуулаад бхд яаж чаддаг юм бэ хулгайчуудаа хуруу хумсаа хуйхлан бж олсон таван цаасаа өөрөөсөө харамлан идэх хоолоо хасан бж хурааж ядаж бхд банкны ажилтан хулгайлна гэхээр хэндээ итгэх вэ

Шинэ мэдээ