728 x 90

“Миягино” дэвжээнийхэн хатуу хорионд орж, хүчирхийллийн хэрэг дахин давтагдвал дэвжээ ч, бөхчүүд нь ч байхгүй болно

“Миягино” дэвжээнийхэн хатуу  хорионд орж, хүчирхийллийн хэрэг дахин давтагдвал дэвжээ ч, бөхчүүд нь ч байхгүй болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Японы сүмо бөхийн холбооноос ирэх Хаврын тэмцээнд Миягино дэвжээг Ошима дэвжээний туслах ояката Тамагаки буюу комүсүби асан Томонохана удирдах болно гэж зарласан. Дэглэлтийн хэрэг гарсан Миягино дэвжээг хянан ажиллахаар Исэгахама галаас томилогдсон Тамагаки ояката өнөөдрөөс ажиллаж эхэлсэн байна.Миягино дэвжээг хаах санаархал явсаар л. . . | Ublife


Тэрбээр  ирсэн даруйдаа Миягино дэвжээний бөхчүүдэд маш хатуу шаардлага тавьсан аж. Түүний тавьсан шаардлагад  гадагш гарч болохгүй. Хэрэгцээт зүйл худалдаж авах, эмнэлэг явж болно. Гадуур хоол идэж болохгүй. Ивээн тэтгэгч, дэмжигч нартай ч уулзаж болохгүй гэсэн заалт бий. Түүнчлэн башё өндөрлөөд явагддаг уламжлалт хүлээн авалтыг ч хориглосон байна.

Тамагаки ояката “Хэт хатуу санагдаж байж болох ч байдал хүнд байгаа. Миягино дэвжээний хувьд хүнд бэрхшээлийг даван туулах цаг ирсэн. Надад Миягино дэвжээ байхгүй болсон гэж бодоод удирдаж ажиллах даалгавар өгсөн. Хэрэв хүчирхийллийн хэрэг дахин давтагдвал дэвжээ ч, бөхчүүд нь ч байхгүй болно.


Энэ дэвжээнд харьяалагддаг бүх хүнд ямар байдалд ороод байгааг нь ухамсарлуулах ажлыг хамгийн түрүүнд хийнэ. Хийсэн үйлдэл, хэлсэн үг бүрдээ хариуцлагатай хандахыг заана гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ