Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрдэнэт хүний амь аварсан цагдаагийн алба хаагчийг шагнаж, урамшуулжээ.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын Цагдаагийн хэсгийн цагдаа-зохицуулагч Баасанжавын Өлзийсайханыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэт Өргөмжлөл”, 500 000 төгрөгөөр шагналаа. Тэрбээр 2024.02.06-ны өдөр Замын-Үүд сумаас хойш 36 км-ийн зайд гарсан зам тээврийн ослын үеэр тархиндаа хүнд гэмтэл авсан иргэнд анхны тусламж үзүүлэн, цусыг тогтоож, амийг нь аварчээ. Мөн цар тахлын үеэр “Амери-стар” зочид буудалд үүрэг гүйцэтгэж байхдаа тогонд цохиулсан иргэний амь насыг аварч байжээ.
0 сэтгэгдэлтэй