Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Би Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргатай уулзсан. "Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобус баазыг 56.4 тэрбум төгрөгөөр үнэлсэн.
Хэрэгт холбогдож буй хүн үнэлгээн дээр маргасан зүйл байгаа. Маргахдаа "миний үл хөдлөх хөрөнгүүдийг бүтэн үнэлсэнгүй" гэх асуудал тавьсан. Өөрөөр хэлбэл автобус баазын хашаанд буй цахилгааны станц болон бусад дэд бүтцийг үнэлсэнгүй гэсэн.
Бидний зүгээс бааз гэх агуулгаараа нэг иж бүрдэл байх ёстой гэсэн утгаар үнэлгээний компани сонгож оруулсан. Манай талаас оруулж буй үнэлгээ мөрдөх байгууллагаас томилсон үнэлгээний байгууллага хоорондоо зарчмын зөрүүгүй байгаа. Энэ асуудал ирэх долоо хоногт эцэслэгдэх байх.
Хэрэв хоёр талаасаа ойлголцчихвол эцсийн өмчлөгч болон нотариатч нарыг оролцуулж хэлэлцээр хийснээр улсын бүртгэлд авч очно. "Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобус баазыг Нийслэлийн өмчид бүртгэж авсан тохиолдолд бүх ажилтныг нь урьж ажиллуулах саналыг тавьсан.
0 сэтгэгдэлтэй