Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн 15 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 28-ны өдрийн 13:04 цагт ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаарын хамт шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн И /64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.
0 сэтгэгдэлтэй