728 x 90

Монгол Улсад болсон биллиардын ДАШТ-д Нг Он-И, Камал Чавла алтан медаль хүртлээ

Монгол Улсад болсон биллиардын ДАШТ-д Нг Он-И, Камал Чавла алтан медаль хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер биллиардын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-нд, зургаан улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд боллоо.

Дээрх хоёр тэмцээнд давхардсан тоогоор 21 орны нийт 80 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөн Монголын тамирчдын хамгийн өндөр амжилтыг Б.Нарантуяа үзүүлж, Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн юм.

Тэмцээний хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга оролцож, медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулсан юм. Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга Олон улсын биллиардын болон снукерын холбооны ерөнхийлөгч Мубарак Аль Хаяринтай уулзаж, Монголын биллиардын өнөөгийн хөгжил, цаашид тус спортыг эрчимтэй хөгжүүлэхэд олон улсын холбооны дэмжлэг, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх бодит боломжийн талаар ярилцлаа.

Энэ удаагийн Дэлхийн цом, ДАШТ-ийг Монголд зохион байгуулахад Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.

ОУББСХ-ны ерөнхийлөгч Мубарак Аль Хаярин снукер биллиардын дэлхийн цомын анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулсаныг тодотгож, Монгол Улсад снукер биллиардын Дэлхийн цомын тэмцээнийг гурван жил дараалан зохион байгуулах боломжтойг дуулгалаа. Зургаан улааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд Хонгконгийн тамирчин Нг Он-И түрүүлсэн бол эрэгтэйчүүдэд Энэтхэгийн тамирчин Камал Чавла алтан медаль хүртлээ. Алдарт тамирчин Нг Он-Игийн ДАШТ-ий найм дахь алтан медаль бөгөөд тэрбээр Дэлхийн цомд мөн түрүүлсэн юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ