728 x 90

Супер азтан буюу автомашины эзнээр Увс аймгийн Өлгий сумын харьяат, О.Лутсайхан тодорч Япон суудлын автомашины түлхүүрээ гардаж авлаа

Супер азтан буюу автомашины эзнээр Увс аймгийн Өлгий сумын харьяат, О.Лутсайхан тодорч Япон суудлын автомашины түлхүүрээ гардаж авлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын Үндэсний бөхийн холбооноос цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслахаар зохион байгуулсан “Малчин түмэндээ тусалъя” хандивын Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан амжилттай боллоо.


Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэсэн гэдгийг бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл  энэхүү барилдааны үеэр үзэгчдээс АВТОМАШИНы азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулсан бөгөөд бөх үзэх эрхийн бичгийн азтанаар н.Нарангарав, Ховд аймгийн Булган сумын харьяат Б.Ууганбаяр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Ганбат нар тодорсон бол супер азтан буюу автомашины эзнээр Увс аймгийн Өлгий сумын харьяат, О.Лутсайхан тодорч Япон суудлын автомашины түлхүүрээ гардаж авлаа.


Өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-ны 13.00 цагаас Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох бол гуравдугаар сарын 3-ны ням гарагт 13.00 цагаас Монгол Улсын начин Д.Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ